Буянт гол-оо хамгаалах “Буянт голоо хамгаалъя” хэлэлцүүлэг Ховд аймаг-ийн Жаргалант сум-ын Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Буянт голын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, сав газрын хөрс, усны чанарын судалгаа, хог хаягдал, ариун цэврийн байгууламж зэрэг олон асуудлаар санал солилцож, холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцууллаа. Мөн голын урсац, хөрсийг хамгаалах цаашдын бодлого, төлөвлөгөөг хэлэлцэв.
Буянт голын зуслангийн нийт талбай 691 га бөгөөд 40 км авто зам гарсан байна. Нэг гэрийн буурийг 35 м.кв гэж тооцвол голын зүлэгтэй хэсэг нь нийт 100 айлын талбайгаар доройтсон нөхцөлд хүрч.
2018 оноос хойш хийсэн тооллогоор 1300 орчим айл зусдаг байсан бол 2025 онд энэ тоо 1937 болж нэмэгдэж.
Буянт голын бохирдлын нэг гол шалтгаан нь хог хаягдал юм. Тухайлбал, Буянт голын үндсэн цутгал болох Дэлүүн гол-ын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байрлаж байсан хог хаягдлын цэгийг хумих ажлыг Баян-Өлгий аймаг-ийн Дэлүүн сум-ын нутагт холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн талаар Хар нуур–Ховд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн М.Энхтайван мэдээллээ. Цаашид хог хаягдлын цэгийг бүрэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг холбогдох яам, байгууллагуудад танилцуулсан байна.
Буянт гол нь тодорхой хэмжээгээр хөрсний усаар тэжээгддэг бөгөөд 2025 онд хур тунадас бага орсноос шалтгаалан голын урсац харьцангуй багасжээ.
Ховд аймгийн тодорхой цэгүүдэд гадаргын болон гүний усны чанарын судалгаа хийхэд Буянт голын сав дагуу 100 гаруй км газарт 20–25 цэгээс авсан дээжид бүгдэд нь булингаршил, нянгийн бохирдол илэрч.
Судлаачдын үзэж байгаагаар голын усны чанарт нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа юм. Бохирдсон хөрсийг нөхөн сэргээх олон улсын туршлага байдаг ч Монгол орны нөхцөлд элэгдэлд орсон хөрсийг хатаах, зөөж шилжүүлэх, бохирдсон талбайг ургамалжуулах арга тохиромжтой гэж МУИС-ийн Баруун бүсийн экологийн судалгааны төвийн захирал З.Бурмаа онцлов.
Буянт голын бохирдолд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь хог хаягдал болон нүхэн жорлон юм. Иймд нүхэн жорлонг үе шаттайгаар стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солихоор төлөвлөжээ.
Мөн зуны улиралд голын ай сав дагуу камержуулалт болон морьт эргүүл ажиллуулж, хяналтыг сайжруулах юм. Нийтийн хэв журам, эрүүл ахуйн зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид Хог хаягдлын тухай хууль болон Усны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Буянт голын нөхцөл байдалтай холбоотойгоор айл өрхүүдийг 2–3 жилийн хугацаанд голын ай савд зуслан гаргахгүй байх санал асуулгыг түүврийн аргаар явуулсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 65–70 хувь, мөн 12 байгууллагын 350 гаруй төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь энэхүү саналыг дэмжсэн талаар Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяржавхлан танилцууллаа.
Цаашид Буянт голтой холбоотой асуудлыг үе шаттайгаар хэлэлцэж, хэрэгжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.






















Хариулт (0 )