Ариг банк орон нутгийн 7 дахь салбараа Ховд аймагт нээлээ
Өнөөдөр Ариг банк Ховд аймагт салбараа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар хот дахь салбарын захирал, бизнес эрхлэгчид болон харилцагчид хүрэлцэн ирсэн байна.
Нээлтийн үеэр хүндэт зочид тууз хайчилж, тус банкны Ховд аймаг дахь салбарын захирал А.Энхжаргалд дурсгалын зүйл гардууллаа. Мөн энэ үеэр шинээр данс нээлгэсэн гурван харилцагчийг 500 мянган төгрөгийн урамшууллын эзнээр тодруулсан юм.
Арга хэмжээний үеэр салбарын захирал А.Энхжаргал хэлсэн үгэндээ “Банкны үйлчилгээ нь банк болон харилцагчийн харилцан итгэлцэл дээр тулгуурладаг.
Иймд бид энэ итгэлцлийг бэхжүүлж, хэрэглэгчдэдээ шуурхай, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг зорьж ажиллана” хэмээн онцоллоо.
Салбар нээгдэж байгаатай холбогдуулан харилцагчдад зориулсан урамшуулалт хөтөлбөрүүдийг мөн зарласан байна. Тухайлбал, хүүхдийн хадгаламж нээлгэсэн харилцагчдад 7 дугаар сарын 1-нийг хүртэл жилийн 15 хувийн хүүтэй хадгаламжийн нөхцөл санал болгожээ. Үүнээс гадна “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн аян эхэлж байгааг мэдээллээ.
Мөн дараах урамшууллуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
* Бүх төрлийн зээлийг шимтгэлгүй олгох
* Бизнесийн зээлийн хүүг сарын 1.7 хувь байхаар тогтоох
* Хамтран ажиллагч байгууллагын ажилтнуудад зориулсан цалингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй олгох
* ПОС төхөөрөмжийн гүйлгээний шимтгэлийг 0.8 хувь хүртэл бууруулах.
* Жилийн 11.4-14.2% хүртэлх өндөр хүүтэй “Аяллын хадгаламж зэрэг багтан.
Ариг банк нь 1997 онд байгуулагдсан Номин Холдинг ХХК-ийн охин компани бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж ирсэн. Тус банк нь Монголбанкнаас арилжааны банкуудад тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна.






















Хариулт (0 )