khovd.mn

Барилгын ажилтай холбоотой түр хашаа татжээ

Ховд.мн сайтын сурвалжлах баг иргэдийн мэдээллийн мөрөөр Нисэх апартментийн дээд талын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд явган хүний болон унадаг дугуйн замыг хашаалсан асуудлаар газар дээрээс нь сурвалжиллаа. Бид тус барилгын ерөнхий менежер Г.Манлайгаас тодрууллаа. Тэрбээр манай компани “Хотгор голд констракшн”-ы 16 давхар барилгыг барьж байна. Барилгын талбайд хамаарах 6 айлын газрыг холбогдох зөвшөөрөл, гэрчилгээтэйгээр […]

0
434
Барилгын ажилтай холбоотой түр хашаа татжээ

Ховд.мн сайтын сурвалжлах баг иргэдийн мэдээллийн мөрөөр Нисэх апартментийн дээд талын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд явган хүний болон унадаг дугуйн замыг хашаалсан асуудлаар газар дээрээс нь сурвалжиллаа.

Бид тус барилгын ерөнхий менежер Г.Манлайгаас тодрууллаа. Тэрбээр манай компани “Хотгор голд констракшн”-ы 16 давхар барилгыг барьж байна.

Барилгын талбайд хамаарах 6 айлын газрыг холбогдох зөвшөөрөл, гэрчилгээтэйгээр худалдан авсан.

Бид Ховд аймгийн Жаргалант сумын захиргаатай зөвшилцөн хамгаалалтын хашаа татсан. Тус хашаа 1 жилийн хугацаанд байрлана.

Явган хүний болон дугуйн замаар иргэд зорчдог тул аюулгүй байдлыг хангах зорилгоор стандартын дагуу хамгаалалтын хашаа барьсан. Хашааны дотор талд кран болон барилгын том оврын машин техник байрлах тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дугуйн замтай тулгаж татсан.

Хашааны дотор талд ойролцоогоор 150–200 метрийн зайд барилга угсралтын ажил явагдаж, цаашид ногоон байгууламж хашааны дотор талд хийхээр төлөвлөсөн.

2026 онд барилгын үндсэн цутгалтыг дуусгаж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын Барилгын тухай хууль-ийн 16 дугаар зүйлд барилгын ажлын талбайг хамгаалалтын хашаагаар тусгаарлаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахыг, 17 дугаар зүйлд барилгын ажлыг норм, дүрмийн дагуу гүйцэтгэхийг тус тус заасан байдаг. Мөн Барилгын норм ба дүрэмд буюу барилгын ажлыг зохион байгуулах, аюулгүй явуулах, талбайг тохижуулахтай холбоотой дүрэмд барилгын талбайг хашаалахдаа нийтийн эзэмшлийн зам, талбайг хаасан тохиолдолд явган зорчигчдод зориулсан түр гарц, зам гаргах, анхааруулах тэмдэг, хамгаалалт хийхийг тусгасан байдаг.

Харин барилгын талбай нь нийтийн эзэмшлийн явган хүний зам, зорчих хэсэгт тулж байрласан үед барилгын ажлыг зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангах БНбД-ийн шаардлагын дагуу хамгаалалтын хашаа, хамгаалалтын саравч, анхааруулах тэмдэг байрлуулах бөгөөд явган зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээг авна хэмээдэг.

Иймээс барилгын талбайг хашаалах нь хуульд нийцэж болох ч нийтийн эзэмшлийн зам талбайд нөлөөлж байгаа тохиолдолд иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангаж байгаа эсэх нь анхаарал татаж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл